Бразилд сүүлийн хэдэн хоног үргэлжилсэн жагсаал болж хэд хэдэн хотуудыг хамран жагсагчдын тоо 250,000-д хүрээд байна.
Бразилийн зүүн өмнөд хэсгийн Фортализа хотод гэхэд Мексиктэй тоглосон хөлбөмбөгийн тоглолтыг эсэргүүцэн 30,000 гаруй хүн жагсжээ.
Харин жагсагчдын зарим нь нийтийн тээврийн үнэ нэмэгдсэн болон хээл хахуулийг эсэргүүцэн Сао Паоло хотод жагсаад байгаа билээ.
Рио болон Сао Паоло хотын удирдлагууд энэхүү үнийн өсөлтийг дахин авч хэлэлцэх болно гэж жагсагчдыг тайвшруулж байна.
Жагсаал болж байгаа томоохон хотуудын удирдлагууд жагсагчидтай тайван замаар хэлэлцээр хийх хүсэлт гаргажээ.
Сэтгэгдэл ( 0 )