Хятадын дунд давхаргын гэр бүл жилд 40,000 $ -ын орлоготой гэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 20

Хятадын зарим дундаж амьдралтай  гэр бүл 320 сая орчим долларын зээлтэй байдаг ба тэдний нэг жишээ бол Цаны гэр бүл юм.

Цан Дониан нь Хятадын хамгийн хурдацтай хөгжиж байгаа Чэнжоу хотод өөрийн барилгын компаниа ажиллуулдаг гэнэ. Түүний эхнэр Цан Мин нь эмнэлгийн эрхлэгчээр ажилладаг ба тэд нийлээд жилд 40,000 $ -ын орлоготой. Тэд моргэйжийн зээлгүй өөрийн гэсэн байртай, Lexus маркийн япон машинтай ба жилд 2 удаа амардаг, хүүхдээ хувийн дунд сургуульд сургадаг байна.

Ноён Цан өөрийгөө Хятадын дундаж амьдралтай гэр бүлийн тоонд багтах ба энэ бол Хятадад энгийн байдаг зүйл гэж хэлсэн байна.
Үүнээс харахад Хятадын бусад дунд давхаргын сая саяын хөрөнгөтэй гэр бүлийн хөрөнгө зарцуулалт нь ирээдүйн дэлхийн эдийн засгийг сэргээн хөгжүүлэх боломжтой тод жишээ болж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hah(122.201.18.206) 2013 оны 06 сарын 20

gai si

0  |  0
Top