Хятадын Коммунист намын хорооны орлогч дарга Ли Синьгуныг насанд хүрээгүй 11 охиныг хүчирхийлсэн хэргээр цаазалжээ. Тэрээр гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул ялын дээд хэмжээ авсан байсан аж. Ли Синьгун 2011 оны сүүлээр саатуулагдсан юм байна. Түүний үйлдсэн эрүүгийн гэмт хэрэг Хятадын интернэт хэрэглэгчдийн дунд ширүүхэн мэтгэлцээнийг үүсгээд байсан бөгөөд зарим нэг нь үүнийг улс даяар түгсэн мухар сүсэгтэй холбон тайлбарлаж байжээ. Учир нь онгон охинтой секс хийвэл албан тушаал дэвшдэг гэдэгт хятадууд итгэдэг байж. Тиймээс төрийн түшмэд өнөө цагт зөвхөн бага ангийн сурагчдын дундаас л онгон охиныг олж болно гэж боддог бололтой.
Тийм ч учраас төрийн түшээд бага насны хүүхэд хүчиндэх явдал нэмэгдсээр байгаа аж. Харин энэ талаар "Хятадын залуучуудын сонин"-ы 2012 оны 7-р сарын дугаарт нийтэлснээр 1997 онд 135 хүчингийн хэрэг гарч байсан бол өдгөө энэ. Тоо бараг 20 дахин нэмэгдсэн байна. 1998 онд 2948, 1999 онд 3619, 2000 онд 3081 хүүхэд хүчиндүүлсэн гэсэн судалгаа ч үүнийг баталж байгаа юм. Хятадын хуулиар таван удаа хүчингийн хэрэг үйлдсэн тохиолдолд цаазаар авах ялтай аж.
Сэтгэгдэл ( 8 )
Huuy Hytadad tsaazlah huil bdiimuU ??
mongold ch gesen iim arga xemjee xyylitai bolmoor yum.Elbegee yu bodoj bn
uhej baihdaa taarsan medrel huur bnadaa
мэдрэл хүүр вэээ?