Кэйт Миддлтоны сонгосон төрөх тасаг 10,000£-ын төлбөртэй

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 20

Кэмбрижийн гүнгийн ахайтан, хунтайж Уилльямын гэргий Кэйт Миддлтон удахгүй нярайлна. Тэрээр хамгийн сүүлд Диана гүнж амаржиж байсан Английн Лондон хотын баруун хэсэгт орших 10,000 фунтын төлбөртэй Линдо Вин эмнэлгийг төрөх газраа болгон сонгожээ.

Диана гүнж энэ эмнэлэгт 1982 оны 6 сарын 21-нд ханхүү Уилльяамыг төрүүлж байсан ба үүнээс хойш 2 жилийн дараа ханхүү Харри мөн энд мэндэлж байжээ.

Жирэмсний болон төрөлтийн үед хэрэглэгдэх бүх төрлийн багаж хэрэгсэл, аппарат суурилуулсан энэ эмнэлэг нь гоёмсог тансаг өрөө тасалгаатай ба үйлчлүүлэгчийн хүсэлтээр радио, телевиз, утас, хөргөгч зэрэг нэмэлт хэрэгслүүдийг тавих боломжтой гэнэ.

Гүнж Кэйт эмнэлэгт байх хугацаандаа  интернетэд холбогдож өдөр тутмын сонин авч байхыг хүсэж байгаа юм байна. Мөн түүнчлэн хэрэв шинэ ээж маань ямар нэгэн онцгой хоол идэхийг хүсвэл гал тогооны ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж үйлчлэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top