Баячуудын хүүхдүүд хар тамхи хэрэглэж байгаад баригджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 20

Солонгос улсын хамгийн том гэгдэх 20 гаруй компанийн үүсгэн байгуулагчдын 3 дах үе болсон ач, зээ нар хамтран хар тамхи хэрэглэж байсан нь илэрчээ. Тухайлбал, Хёндэй, Ханхуа, Сонгухю зэрэг группууд болон хэвлэл, эмнэлэг зар сурталчилгааны хамгийн том компаниудын захирлын хүүхдүүд гээд нийтдээ 11 залуучууд байдаг аж. Тэд Америк, Англи зэрэг орнуудад боловсрол эзэмшсэн цэвэр англи хэлтэй боловсон хүчнүүд гэгдэж байгаа ч эдгээр нь Солонгос улс дах АНУ-ын цэргийн ангийн албан хаагчдын нууцаар оруулж ирсэн марихуана хар тамхи, тарьдаг тариа зэргийг худалдан авч хамтдаа хэрэглэдэг байжээ.

Сүүлийн хоёр гаруй жил хамтдаа хар тамхи хэрэглэсэн нь шалгалтын явцад илэрч, тэдэнд худалдсан Америк цэргүүд хэрхэн, ямар аргаар Солонгос улс руу хар тамхи зөөдөг байсныг тодруулахаар шалгаж эхэлсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top