Тагнуулчдын жинхэнэ нэрийг тогтоожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 20

Штуттгартад шүүгдэж буй Оросын суурин тагнуулч гэр бүлийн жинхэнэ нэрийг тогтоосон хэмээн прокурор мэдэгдсэн тухай RIA Novosti мэдээлжээ. Германд Андреас, Хайдрун Аншлаг нэртэйгээр амьдарч тагнуулын мэдээлэл цуглуулж байсан тэдний жинхэнэ нэр нь Александр болон Ольга байсан аж. Гэвч тэдний жинхэнэ овгийг мэдэж чадаагүй байгаа ажээ.

Андреас, Хайдрун нар 2011 онд баригдсан агаад ОХУ-ын талд 20 гаруй жилийн турш нууц мэдээлэл дамжуулж байсан хэмээн яллаад байгаа юм. Андреасын мэдүүлснээр тэрбээр Аргентинд төрөөд 6 настайдаа Мексик рүү нүүсэн ажээ. Харин үүнийг худлаа гэдгийг прокурор Вольфганг Сигмунд нотолсон байна.  Тухайлбал 1984 он хүртэл Андреас нь УАХХ-ны сургуульд суралцаж байсан бөгөөд Мексикт огт байгаагүй аж. Шүүх хурал ирэх сарын 2-нд шийдвэрээ гаргах юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
TUMUR(202.21.113.141) 2013 оны 06 сарын 20

USHUU OLON NER NI SONSOGDOVCH MUR NI HARAGDDAGGUI TAGNUULCHID BAIJ L BGAA.

0  |  0
Top