Сингапурын агаар гамшгийн хэмжээнд байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 21

Индонези улсад гарч байгаа ойн түймрээс болж Сингапурын хотуудад өтгөн утаа манан бүтэн 7 хоногийн турш тогтоод байна.
Сингапурын ерөнхий сайд тус улсад тогтоод байгаа өтгөн утаа манангаас болж агаарын бохирдол хэвийн хэмжээнээс хэтэрлээ гэж мэдээлжээ.

Өнгөрсөн пүрэв гарагт гэхэд агаарын бохирдлын стандарт үзүүлэлт өмнөх рекордыг эвдэн 371-д хүрсэн нь хамгийн аюултай түвшинд очсон гэж мэргэжлийн хүмүүс дүгнэж байна. Үүний гол буруутан нь Сингапурын хоёр хөрш орон гэнэ.

Сингапурын Байгаль орчин, Усны Яамны сайд ямар  ч улс орон Сингапурын агаарыг бохирдуулах эрх байхгүй гэж фэйсбүүкээрээ дамжуулан хэлсэн бол үүний хариуд Индонезийн Байгаль Орчны сайд “Сингапур улс хүүхэд шиг аашилж байна. Энэ бол манай орны хүмүүсийн хийхийг хүссэн зүйл биш, байгалийн гамшгаас болсон” гэж бичжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nicole(202.126.91.128) 2013 оны 06 сарын 28

ene chn manan shde ymr stupid ym beeeeeeeeeee hahahaha

0  |  0
ner(141.161.133.81) 2013 оны 06 сарын 22

hehe singpore chine uuruu hot uls shu de singapoin hotuudad manan togtod gd bich setguulchee jhn yum unshij sudlal daaa

0  |  0
Top