Дольче, Габбана нар хорих ял авчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 21

Италийн загвар зохион бүтээгч Доменико Дольче, Стефано Габбана нар татвараас зайлсхийсэн хэргээр 1 жил 8 сарын хорих ял авчээ.

Тэднийг Италийн татварын албанаас хэдэн сая евро нуун дарагдуулсан хэргээр ийнхүү яллав.

Дольче, Габбана нар хийсэн хэргээсээ татгалзаж давж заалдаж байгаа юм байна. Тэдний хэргийг хараахан эцэслэн шийдээгүй гэж үзэж байгаа тул энэ талаар одоо ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Дольче, Габбана нарын үйлчлүүлэгч алдарт дуучин Мадонна, Кэйт Мос, Кайли Миноуг нар шүүх хуралд оролцсонгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top