Фэйсбүүк компани нь зураг солилцдог Instagram үйлдлийн системээ видео бичлэг солилцдог болгож Твиттертэй өрсөлдөхөөр болжээ.
Өнгөрсөн пүрэв гарагт дэлхийн нэг номерын мэдээлийн сүлжээний компани өөрийн 130 сая Instagram хэрэглэгчиддээ 15 секундын видео бичлэгээ солилцож, хуваалцаж болохоор болсон гэдгийг зарлалаа.
Интернет хэрэглэгчид Твиттерээр зөвхөн 6 секундын видео бичлэгээ хуваалцаж болдог бол Фэйсбүүкээр 15 секундыг хуваалцаж болдгоороо илүү давуу талтай болсон байна.
Instagram нь зар сурталчилгааны ашиг олох боломжтой Фэйсбүүкийн хөдөлгөөнт хандлагын нэг хэсэг учраас Фэйсбүүк компани 2012 оны 4 –р сард 1 тэрбум доллараар Instagram худалдаж авчээ. Ингэснээрээ олон нийтийн мэдээллийн сүлжээ нь худалдааны компани болохоос хэдэн долоо хоногийн өмнө хэрэглэгчдийн мэдээлийг хадгалах боломжтой болж байгаа юм.
Зөвхөн АНУ-ын хэмжээнд гэхэд 60 сая гаруй хэрэглэгчид өнгөрсөн жил гар утаснаасаа тогтмол видео бичлэг үзсэн гэсэн судалгаа гарсан ба энэ жил 75 сая хэрэглэгч болох хандлагатай байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )