ДЭМБ: 3 эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 21

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 3 эмэгтэй тутмын 1 нь өөрийн ойр дотны хамтрагчаараа дарамтлуулж хүчирхийлэлд өртсөн байдаг гэсэн судалгаа гарчээ.

Нийт хүний гарт амиа алдсан эмэгтэйчүүдийн 38% нь өөрийн дотны харилцаатай эрчүүдийн гарт амиа алдсан байдаг гэнэ. Мөн хүчихийлэлд өртсөн эмэгтэйчүүд илүү ДОХ-ын халдвар авах, үр хөндүүлэх, сэтгэл санааны дарамтанд орох, бэртэж гэмтэх, жирэмсний хүндрэлтэй байдалд орох зэрэг өндөр эрсдэлтэй байдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

ДЭБ-ын ерөнхий захирал доктор Маргарет Чан энэ байдлыг цаашид газар аван тархах магадлалтай байна гэж дүгнэв.

Одоо байгаа мэдээлэл дээр үндэслэсэн тооцоо гаргахад Зүүн өмнөд Азийн орнуудын эмэгтэйчүүд хамгийн ихээр буюу нийт хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 37,7 % нь байдаг гэнэ. Үүнд Бангладеш, Энэтхэг, Мьянмар, Шри Ланк, Тайланд, Тимор Лесте зэрэг орнууд багтдаг. Харин дараагаар нь Ойрхи Дорнодын улсууд болох Египэт, Иран, Ирак, Иордан, Палестин зэрэг улс жагсаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top