Даваа гаригт УИХ-ын гишүүд ажилдаа орно

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 21

УИХ-ын даргын захирамжаар хаврын чуулганыг зургадугаар сарын 7-нд түр завсарлуулсан билээ. Түр завсарлагын хугацаа өнөөдрөөр албан ёсоор дуусгавар болох тул ирэх даваа гаригт УИХ-ын гишүүд ажилдаа орох юм. Өнгөрсөн хугацаанд гол төлөв орон нутагт ажилласан гишүүд ирэх амралтын өдрүүдэд Улаанбаатар хот руу зүтгэж, ирэх даваа гаригт намын бүлэг хуралдахад бэлэн сууж байхаар төлөвлөж байгаа аж. 

УИХ-ын хаврын чуулганаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтуудад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн батлах юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top