Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клуб төрийн бус байгууллагын тэргүүн Б.Отгонбаяр өчигдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн билээ. Учир нь өнгөрсөн жил буюу УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө Н.Номтойбаярыг МАН-наас нэр дэвшиж байхад нь түүний бие хамгаалагч байсан Б.Батзориг гэх залуу сөрөг мэдээлэл цацаж байжээ. Сэтгүүлч Б.Отгонбаяр Б.Батзоригийн тэрхүү мэдээлэл дээр үндэслэн нийтлэл бичсэн байна.
Тэгвэл энэ бүхний талаар дөнгөж сая Н.Номтойбаяр мэдээлэл хийж, энэ талаар тайлбар хийлээ. Тэрбээр “Би Б.Отгонбаяр гэдэг сэтгүүлчийн нийтлэлийг дөнгөж өчигдөр л мэдлээ. Уг нь сонгуулийн үеэр гарсан мэдээлэл дээр тулгуурлаж бичсэн байна лээ. Энэ хугацаанд би нэг ч болчимгүй хүний гаргасан энэ мэдэгдлээс болж хэнийг ч хууль хяналтынханд өгөөгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
batsaan min mongol toriin buyung ayutaixan tsyslaarai chinii tor bariltsax gj yu bdag yum