Хилчид халуун устай боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 21

Алслагдсан хилийн отряд, заставынхан халуун усны хүндрэлгүй болох нь. Тэд өнөөдрөөс нарны эрчим хүч ашиглан ус халаах 70 ширхэг, нийтдээ 200 гаруй сая төгрөгийн үнэтэй төхөөрөмжтэй болж байна. Эрчим хүч зарцуулахгүй, байгалийн энергээр 400 литр ус халаадаг энэхүү төхөөрөмж нь хилийн заставуудад ажиллаж буй хилчдэд нэн шаардлагатай нүдээ олсон бэлэг болж байна.

Уг төхөөрөмжийг хилчдэд хүлээлгэн өгөхөд Хил хамгаалах ерөнхий газрын Захиргаа удирдлага, хангалт хариуцсан дэд дарга Ч.Сайнтөр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, “Solar house” компанийн захирал М.Соронзонболд нар оролцлоо.

Төхөөрөмжөөс эхний ээлжинд Минжийн хангайн заставт хүргэх бол үлдсэнийг нь говийн заставуудад хуваарилах юм байна. 

 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top