ХБНГУ-ын канцлер Ангела Меркель “Spiegel” сэтгүүлд өгсөн ярилцлагын хэсгээс толилуулж байна.
Сэтгүүлч:
- Таныг Америкийн Форбес сэтгүүлд сүүлийн 3 удаа дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэгнээр тодруулж байсан. Та өөрийгөө хүчин мөхөс гэдгийг мэдэрч байсан тохиолдол бий юу?
Ангела Меркель:
- Ер нь бол надад тийм мэдрэмж төрдөггүй. Надад юу хамгийн чухал байгаа тэр зүйлийг байнга авч чаддаггүй. Би маш тэвчээртэй байж бусдыг итгүүлэх шаардлагатай болдог. Энэ нь орон нутгийн улс төрийн бодлого болон олон улсын ажил хэрэгт аль алинд нь хэрэгтэй байдаг.
Сэтгүүлч:
- Германы Канцлерын эрх мэдэл европын орнуудын хямралтай холбоотой өссөн үү?
Ангела Меркель:
- Энэ талаар хэлэхэд хэцүү байна. Бид бүгд өөр өөрсдийн асуудал дундаа амьдардаг. Харин ямар ч үед Германы засгийн газрын бодлого олон улсын анхаарлын төвд байдаг. Сүүлийн жилүүдэд нэлээд хэдэн арга хэмжээг шийдэж ажилласан. Жишээлбэл 2009 онд Лиссабонын тухай Европын Холбооны гэрээг баталсны дараа олон хүмүүс Европын хөгжилд итгэх болсон.
Сэтгүүлч:
- Та саяхан Хятадын ерөнхий сайд Ли Кэцянтай уулзсан. Та 2-ын хэн нь илүү эрх мэдэлтэй вэ?
Ангела Меркель:
- Уулзалтын үеэр бид манай хоёр оронд хоёуланд нь тулгараад байгаа чухал асуудлуудын талаар хэлэлцсэн. Жишээ нь Хятадын өмнөд хэсгийн далайн эргийн нутгийн нөхцөл байдал, евро гэх мэт. Мэдээж би уулзаж байгаа хүнээ хүндлэх ёстой.
Сэтгүүлч:
- Хятадад капитализм болон нэг намын системтэй коммунист тогтолцоо хоёр холимог байдаг. Иймэрхүү улсад зах зээлийн эдийн засаг, үндсэн хууль хосолсон барууны загвараар явах нь чухал боломж гэж та бодож байна уу?
Ангела Меркель:
- Хүний эрх чөлөө бол хамгийн чухал салшгүй нэг хэсэг. Харин Германд бол зөвхөн хүний нэр хүнд тийм ч чухал биш. Ардчилал, эрх чөлөө, хууль ёс зэрэг нь цаашид ч зогсолтгүй үргэлжлэх чухал зүйлс мөн гэдгийг би олж мэдсэн.
Сэтгүүлч:
- Энэ нь Хятад шиг улс орнууд цаашид Европтой илүү ижилхэн болно гэсэн үг үү?
Ангела Меркель:
- Мэдээж хүний эрх чөлөө чухал. Гэвч үүнээс гадна Герман болон бусад европын улсууд Хятадыг маш ихээр хөгжин цэцэглэж байгаа гэдгийг ойлгож мэдрэх нь чухал болоод байна. Дэлхийн бусад өрсөлдөгч орнуудтай холбоотойгоор бид энэ асуудалд оролцох эрх байхгүй. Харин үүний оронд чадалтай эдийн засгийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж хурдацтай хөгжиж байгаа улстай холбоо харилцаатай байх боломжийг ашиглах хэрэгтэй байна.
Сэтгүүлч:
- Барууны орнуудын ардчилал нь дэлхийн ардчилалын өөрчлөлтттэй энэ зэрэгцэж чадахгүй байна гэж үү?
Ангела Меркель:
- Хурд бол маш чухал. Гэвч хурд бүхнийг тодорхойлохгүй. Ардчилал бол хэзээд тэргүүнд байх боловч тайлан тэнцэл, хяналт шалгалт дээр суурилсан бол удаан хугацааны туршид алдаа гаргахад хүргэдэг. Хэдий тийм ч бид дэлхийн эдийн засгийн хямралын үед шийдвэрийг маш хурдан гаргах шаардлагатай болж байна. Жишээлбэл би сүүлийн үед гадаадын мэргэжилтний чадварыг хүлээн зөвшөөрсөн хуулийг эргэж харан анхааралдаа авах нь чухал юм байна гэж бодож байгаа.
Сэтгүүлч:
- Европ дэлхийн өрсөлдөөнөөс хир хол хоцорсон гэж үзэж байна вэ?
Ангела Меркель:
- Бид бол дэлхийн хамгийн хөгжингүй бүс нутаг. Тиймээс бид тоон өсөлтийг онцлон анхаардаггүй боловч чанарын үзүүлэлт дээр илүү анхаарлаа хандуулдаг. Тийм болохоор энэ бүс нутагт хөрөнгө оруулалт байдаггүй, мөн судалгаа болон хөгжлийн үзүүлэлтээрээ дээд хэмжээнд хүрээгүй. Европийн хүн амын өсөлт нь дөнгөж 7%-тай, дэлхийн эдийн засгийн өсөлтийн дөнгөж 20-25%-ийг бий болгож байна.
Сэтгүүлч:
- Хөгшрөлт явагдаж байгаа хүн амтай хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?
Ангела Меркель:
- Хөгширч буй хүн ам харин ч амжилтанд хүрч болно. Одоо 70 настай хүн гэхэд 60 настай хүн шиг л байна. Хүн амын хөгшрөлт нь нийгмийн шинэчлэлийг зогсоох шалтгаан биш. Азаар хөгшрөлтөд хандах хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байна. Идэвхтэй байж удаан хугацаанд суралцах нь маш чухал болоод байна. Ихэнх настай хүмүүс ямар нэгэн юманд өөрийн хувь нэмрээ оруулах маш арвин туршлагатай байдаг. Германд эрт тэтгэвэрт гарах хөтөлбөр хэрэгжих үед энэ асуудлыг чухалчлан анхааралдаа авч байгаагүй. Бид амьдралын стандартаа тодорхойлохыг хүсэж байсан учраас тэтгэврийн насыг 67 хүртэл сунгасан. Ингэснээрээ хүмүүс өнгөрсөн үеэсээ илүү урт хугацаагаар ажил хийх боломжтой болж байна.
Сэтгэгдэл ( 0 )