Их Британий өсвөр насны нэгэн охин математикийн багш нь түүнийг 13 настай байхад ямар ичгүүртэйгээр аашилж байсан талаар нууцаа дэлгэсэн байна. Түүний математикийн багш Жерэми Форест нь шавь Чилу Кувэйныг Хрисмас болон төрсөн өдрийн баярт урьж, хичээлийн дараа ангид үлдэн тусгай хичээл заахыг санал болгодог байжээ. Тэрээр ингэж уулзан түүнийг хүчирхийлдэг байсан талаар ярьсан байна.
Чилу Кувэйн нь одоо 17 настай ба Жерэми Форест багшийн хүчирхийлэлд автаж байсан нэлээд олон охидуудын нэг нь байжээ.
Хэрэгтэн Жерэми Форест өнгөрсөн жил 15 настай нэгэн охины хамт Франц руу оргон зугатах гэж байгаад баригдсан байна.Тэрээр 5 жил 6 сарын хорих ял аван хоригдож байгаа боловч өнгөрсөн долоо хоногт түүний хохирогч болох өөр 5 хүүхэд гарч ирсэн тул түүний хэргийг дахин хянаж шалгахаар болжээ.
Сэтгэгдэл ( 1 )
sejgiin*****ve