Швейцарь, Хонконгийн банкуудад хадгалагдаж байгаа бохир мөнгийг эргүүлэн авна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 22

Авлигаар мөнгө олж, түүнийгээ гадаадын банкуудад байршуулан ажин түжин суудаг цаг өнгөрч байгаа бололтой. Учир юун гэвээс Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав Швейцарь, Хонконг улсуудаар явж энэ асуудлаар тохиролцоонд хүрчээ. Монгол Улсын Ерөнхий прокурорын зүгээс  эдгээр улсуудын прокурорын байгууллагуудтай уулзаж, монголын ард түмний мөнгийг халаасалсан авлигачдын нууц дансыг илрүүлэн шалгах талаар тохиролцож чаджээ. Уг хэлэлцээрийн хүрээнд УИХ-ын гишүүн С.Баярцогтын нууц дансны талаар ил тод тайлан авах асуудлыг ч орхигдуулсангүй. Ингэснээр авлигачдын халаасанд орсон татвар төлөгчдийн мөнгө, лиценз зарж хөлжигсдийн бохир мөнгө Монгол улсад эргэн ирэх үүд хаалгыг нээж байгаа юм. Үүнтэй ижил жишээ манай хойд хөршид ч тохиолдоод байгаа.

Оросын олигархиуд буруу замаар олсон мөнгөө Киприйн банкуудад хадгалуулсан учраас умард хөршийн төр, хууль хяналтын байгууллагуудаас тус улсад шахалт үзүүлж эхлээд байгаа билээ. Тэгвэл бид тохиролцоонд хүрч чадсанаараа хойд хөршөөсөө алхам түрүүлэв бололтой.  

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(27.38.186.87) 2025 оны 03 сарын 13

:))

1  |  0
go(122.201.18.204) 2025 оны 03 сарын 13

Dogy darga mundag yum hiij baina

1  |  0
baagi(203.194.116.2) 2025 оны 03 сарын 13

gadniihnaas Turshlaga suraltsah heregt.Demjijiin

1  |  0
zochin(203.91.119.100) 2025 оны 03 сарын 13

Saihan l urt hul bn dag

1  |  0
зочин(122.201.18.170) 2025 оны 03 сарын 13

Зурган дээрх энэ нэг хүүхэн чинь бааранд шоудаж яваа замбараагүй явдалтай хүхэн шиг юун аймаар юм вэ Бодвол ёс ёсбоо умартсан монгол хүүхэн биз дээ зайлуул

1  |  0
uul(180.235.171.207) 2025 оны 03 сарын 13

shou bish bol uneer gaihamshigtai uils bna

1  |  0
Зочин(122.201.18.177) 2025 оны 03 сарын 13

өө ямар гайхалтайн бэ Ерөнхийлөгч болон Ерөнхий Прокурор нарт амжилт хүсье ялалтыг бас хүсье

1  |  0
pkxny(202.9.47.132) 2025 оны 03 сарын 13

Дорлигоо дарга сайн байна. Гэхдээ өөрт нь ийм мөнгө байгаа болов уу.

1  |  0
Top