Америкийн загвар зохион бүтээгч, кино жүжигчин Аманда Байнэс хөхөндөө суулгасан байсан силиконоо авахуулсан гэж Твиттер хуудсаараа дамжуулан фенүүддээ мэдээлжээ.27 настай жүжигчин маань хөх томруулах мэс засал хийлгэсэн боловч мэс заслаас хойш хөх нь байнга өвдөж өөрт нь тааламжгүй байсан тул авахуулахаар шийдсэн гэнэ. Тэрээр өөрийн хөх нь илүү сайхан харагдаж байна гэж сэтгэгдлээ хуваалцжээ.
Мөн тэрээр өөрийн төрөлхийн хамарны хэлбэртээ дургүй тул хамрын мэс засал хийлгэхээр төлөвлөөд байжээ. Энэ талаар түүний ойрын эх сурвалж Амандаа сүүлийн үед гоо сайхны мэс засалд хэт донтоод байгаа гэж мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )