Дэлхий ертөнц Анжелина Жолиг өөрийн нөхөр Брэд Питтэй хамт алхах, энх тайвны төлөө санаа бодлоо илэрхийлэх, хөхний хорт хавдрын талаар маргаан үүсгэх, шинэ кинонд тоглох зэрэг алхам бүрт нь анхаарлаа хандуулсаар байна.
Энэ долоо хоногт тэрээр НҮБ-ын Дүрвэгсдийн Агентлагийн тусгай элч төлөөлөгчөөр Сирийн дүрвэгсдийн хаурангаар явж аялалаа баримтжуулав.
Сирийн зэрлэг догшин иргэний дайнаас болж 1,7 сая гаруй энгийн иргэн эх орноосоо дүрвэж Сирийн хөрш орнуудад дүрвэгсдийн хуаранд орон гэргүй амь зууж байгаа билээ.
Анжелина Жоли энэ хуарангаар явж дүрвэгсэдтэй уулзаж байхад тэдний зарим нь хуаранд байгаа түрэмгийлэгчдээс хамгаалахын тул өөрийн төрсөн охинтойгоо хуурамчаар гэр бүл болж байна гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )