Их Британийн Мэдээллийн Бүрэн эрхт төлөөлөгчийн газраас Google компанийг санамсаргүй цуглуулсан мэдээллээ устгахад 35 хоногийн хугацаа өгчээ.
Өнгөрсөн жил Мэдээллийн Бүрэн эрхт төлөөлөгчийн газраас утасгүй сүлжээнээс цуглуулсан мэдээллийг илрүүлсний дараа Google компани хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цуглуулсныг олж илрүүлсэн боловч энэ хэрэгт нь ямар нэгэн төлбөр, торгууль ноогдуулаагүй билээ.
Гэвч энэ хэргийн дараа тус компаниас хэрэглэгчдийн хувийн мэдээллийг агуулсан нэмэлт дискийг олсон ба түүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа юм байнаИймээс Google компани энэхүү санамсаргүй цуглуулсан бүх мэдээллээ устгана гэж амласан учраас дээрх хугацааг тогтоожээ.
Сэтгэгдэл ( 0 )