Форбес сэтгүүлээс жил бүр дэлхийн хамгийн баян хүмүүсийг тодруулдаг ба 2013 оны дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтыг гаргажээ.
Энэ оны дэлхийн баячуудын тоонд нийт 1,426 тэрбумтан шинээр орсон ба үүнээс ердөө 138 нь эмэгтэй тэрбумтан байна. Өнгөрсөн жил нийт 104 эмэгтэй дэлхийн хамгийн баян тэрбумтан эмэгтэйгээр тодорч байжээ.
2013 оны хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтын эхэнд L’Oreal группийн 30%-ийн хувьцаа эзэмшигч өдгөө 90 настай Лилианэ Бэттэнкурт оржээ.Тэрээр энэ жил 30 тэрбум долларын хөрөнгөөрөө дэлхийн нийт баячуудын 9-рт жагссан бол дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтын тэргүүнд бичигдээд байна.
2012 онд түүний том хүү Жэн Виктор Мэйэрс L’Oreal группийн төлөөлөн удирдах зөвлөлд түүнийг томилсон ба одоо бэлэвсэн, сэтгэцийн өвчтэй гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )