Энэтхэгт үерийн улмаас 1000 гаруй хүн амиа алдаад байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 24

Энэтхэгт сүүлийн хэдэн өдрийн турш хүчтэй аадар бороо орон, газрын хөрс нурж маш их хэмжээний хохирол учруулж байгаа ба одоогийн байдлаар 1000 гаруй хүн амиа алдаад байна гэж орон нутгийн албаны хүмүүс мэдээллээ.

Түргэн тусламжийн үйлчилгээ болон цэргийн албаныхан, бүх төрлийн тээврийн үйлчилгээнийхэн бүгдээрээ аврах албанд ажиллаж хүмүүсийг үнэ төлбөргүй нүүлгэн шилжүүлж байна. Одоогийн байдлаар 70,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм.

Маш их хэмжээний шавар, хүчтэй ус Энэтхэгийн хот, тосгоныг дайран урсаж тоолохын аргагүй олон хүний гэр орон, замыг сүйтгэж байна.
Уттаракханд хотын сайд Вижаб Бахугуна одоогоор үерийн  улмаас амиа алдсан хүний тоог нарийн гаргах боломжгүй байгаа ба үерийн ус татарсны дараа нарийн мэдээлэл өгөх болно гэж хэлээд үүнийг Гималайн нурууны цунами гэж нэрлэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top