Жошуа Биснар нь Тэнгисийн цэргийн эмнэлгийн ажилтан ба Reddit мэдээлийн сайтын байнгын хэрэглэгч юм байна. Тэрээр хамгийн бяцхан амьтдыг аврах гэх мэт байнга ямар нэгэн сайн үйлс хийхийг эрмэлзэж түүнийгээ интернетэд тавьдаг гэнэ.
Энэ удаад тэрээр хүний гарын алганаас ч жижиг хэсэг туулайн бүжинг аварсан зургаа Фэйсбүүкд тавьжээ. Тавьсан даруйдаа Фэйсбүүкд 9000 хүн үзэж дэмжиж байгаагаа илэрхийлэн You Tube-д мөн олон мянган хүн үзсэн байна.
Тэрээр Камп Пендлтонд амьдардаг ба нэгэн өдөр воллэйболын талбайд явж байгаад нэг маш жижигхэн туулай үхсэн байхыг олж харжээ. Тэгтэл түүний хажууд нэг нүх байсан ба дотор нь 4 жижигхэн туулайн бүжин байв. Жошуа Биснар бүжингүүдээ гэртээ авчран жижиг хайрцганд хийж хэдэн сар тэжээсний эцэст тэд том болон хайрцагнаасаа үсэрч гараад байсан тул амьтан хамгаалах газар өгсөн гэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Яасан хөөрөхн юм бэ Буянтай үйлс бүтээж ээ
yamar huurhun yum be. sain zaluu baina aa