Пакистаны хойд хэсэгт орших нэгэн зочид буудалд буутай хүн халдан орж 10 хүнийг буудан хороожээ. Амиа алдсан хүмүүсийг одоогоор нарийн тогтоогоогүй байгаа ба Украйн, Хятадын 9 жуулчин, 1 Пакистан иргэн байв.
Пакистаны Жилжит Балтистан мужид байдаг Гималайн нурууны нэг хэсэг Нанга Парбат уул нь дэлхийн 9-дэх өндөр уул ба далайн төвшнөөс дээш 8,126 м өндөрт оршдог байна. Энэ нь зуны 6, 7-р сард уулчид, явган аялагчид ихээр ирдэг, жуулчдын анхаарлыг татсан газар гэнэ.
Орон нутгийн албаны хүмүүсийн яриагаар бол энэ газар өмнө нь ийм хэрэг хэзээч гарч байгаагүй гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
үхсэнээ хийж энэ хүн********донтой солиот лалуудын нутгаар жуулчилж явдаг байнаа. үхлээ л хайж явдаг юм байх даа хөөрхийс