Дэлхийн хамгийн үнэтэй хөнгөн атлетикийн тамирчин, Оросын теннисчин Мария Шарапова нь түүнийг дэлхийн хэмжээний амжилтанд хүргэж чадах бизнес эхлэхээр болсон гэнэ.
Тэрээр өчигдөр Вимблдоны нээлтийн тоглолтод тоглосон ба спортын амбиц бус харин бизнесийн амжилтанд хүрч болох ажлаа эхлэхээр шийдсэнээ ярьжээ.
Өдгөө дөнгөж 26 настай тамирчин бүсгүй Их Британид шинээр худалдаанд гарах гэж байгаа Sugarpova чихрээр бизнесийн гараагаа эхлэхээр болсон байна.
Тэрээр энэ бизнесээ өөрийн мөнгөөр эхэлж байгаа ба тоглолтоо орхих үед өөрийн гэсэн биеэ даасан бизнесийн суурьтай болж байгаа гэжээ.
Мария Шарапова нь 2008-2009 оны үед мөрөндөө гэмтэл аван мэс засал хийлгэж нэг хэсэгтээ спортоос хөндийрсөн ба энэ цаг үе нь түүнд тенниснээс өөр зүйлд анхаарлаа хандуулах боломж олгосон байна.
Сэтгэгдэл ( 0 )