Хятадын паркийн тоглоом галзуу хулгана эвдэрч, онцгой байдлынхан ирж аврах хүртэл 11 жуулчин агаарт өлгөгдөж зогссон хэмээн CCTV-ээр мэдээлжээ. Тодруулбал, Хятадын Jiangsu мужийн Changzhou хотын "World Joyland Theme Park"-д баасан гарагийн өдөр уг явдал болсон бөгөөд галзуу хулгана хөдлөж эхлээд газраас 30 метрийн өндөрт гараад гэнэт босоо байдалтай зогссон аж. Тэдгээр 11 хүн суудлаасаа хөдлөх аргагүй дээшээ тэнгэр рүү харж гацсан байна. Удалгүй аврах ангийнхан хурдан ирж суудлын хамгаалалтыг онгойлгож, жуулчдыг нэг нэгээр нь гаргажээ. Ийнхүү 2 цагийн дараа бүх жуулчдыг буулгаж дууссан бөгөөд бүгд сандарсан байдалтай байсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
manaid baigaa ni ch gesen naidvargui