Италийн хэвлэл мэдээллийн магнат, тэрбумтан Сильвио Берлускони 2.5 жилийн өмнө насанд хүрээгүй охиныг бэлгийн харилцаанд уруу татсан хэргээр буруутгагдаж, тангарагтны шүүхэд дуудагдаж байсан билээ. Тэрээр сүүлийн 20-иод жил хамгийн ихээр шүүхэд дуудагдсан Италийн экс ерөнхий сайд, тэрбумтан Сильвио Берлускони шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Хэргийг эргэн сөхөхөд 2010 оны Гэгээн Валентины өдөр Берлускони шөнийн клубын 17 настай бүжигчин охин Карима Махроугтай анх танилцжээ. Тэр цагаас хойш охин Сильвио Берлусконитой байнга бэлгийн харилцаанд орж, мөнгө авдаг байсан талаар дэлгэсэн юм. Өдгөө охин 20 настай бөгөөд Италийн хуулиар биеэ үнэлэлтийг зөвшөөрдөг ч гэсэн 18-аас дээш настай байх ёстой хэмээн заасан байдаг аж.
Харин ноён Сильвио Берлускони түүнийг 20 настай гэж бодсон, надад худал хэлсэн байна хэмээн мэдэгджээ. Мөн тэрээр миний нэр хүндэд халдаж, улс төрөөс бүр мөсөн арчих гэсэн явуулгуудын нэг гэж үзэж байгаагаа дурджээ. Хэрвээ Сильвио Берлускони буруутай хэмээн тогтоогдвол зургаан жилийн хорих ял сонсох аж.
Сэтгэгдэл ( 1 )
mnai deedchuul dotor iim nuhduud biiidee urannugaraaachdaar daganadag neg hun bii