Таван настай охин калибр буугаар толгой руугаа буудаж амиа алджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 24

АНУ-ын Нью Орлеанс мужид таван настай охин калибр буугаар толгой руугаа буудаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тус мужийн цагдаагийн албаны мэдээлснээр охин бууг мэдэхгүй учраас санаандгүйгээр өөрийгөө буудсан гэж үзэж байгаа аж. Холбогдох албаны хүмүүс хэргийг шалгаж байгаа бөгөөд тун удахгүй асран хамгаалагч болон буу эзэмшигчдийг хэрхэн шийтгэсэн тухайгаа мэдээлнэ гэв. Уг харамсалтай хэрэгт охины ээжийг буруутган шалгаж байгаа аж. Учир нь ээж нь дэлгүүр орохдоо түүнийг түгжээд явсан гэж мэдүүлжээ.

Мөн өнөөдөр цогцсын задлан шинжилгээг хийхээр төлөвлөжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top