Их Британийн өмнөд Иоркширийн Ротерхамд оршин суудаг 16 настай Зара Хартшорн олон жилийн туршид өөрийн гадаад төрхөөсөө болж сэтгэл хангалуун бус байдаг байжээ.
Арьсны мэс засал хийлгэхийн өмнө тэрээр 16 настай гэхэд 60 настай хүн шиг харагддаг байжээ. Түүний ээж мөн ийм наснаасаа илүү хөгшин харагддаг генийн өвчтэй гэнэ.
Бага байхад нь ангийнхан нь түүнийг сармагчин гэж дууддаг байв.
Харин тэрээр саяхан арьс татуулах мэс засалд орж өөртөө итгэлтэй бардам алхах болжээ. Одоо тэрээр найз залуутайгаа аж жаргалтай байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )