Америк Оросын харилцаа сүүлийн үед Иран, Сири болон цөмийн зэвсэг зэрэг дараалсан асуудлуудаас болж нэлээд хагаралтай байгаа билээ. Гэтэл өнгөрсөн ням гарагт Америкийн хуульчид Оросын ерөнхийлөгч Владимир Путинг АНУ-ын тагнуулын хэргээр оноосон ялнаас зайлан зугатаж яваа Эдвард Снөүдэнийг Москвад нэвтрэн орохыг зөвшөөрсөн гэж буруутгаснаас болж байдлыг улам хүндрүүлэв.
Америкийн тагнуулын албаны чухал мэдээллийн нууцыг задруулсан Снөүдэн Америкаас Хонконгруу зугатан гарсан ба тэндээсээ Оросруу оржээ. Харин хууль сахиулагчид түүний эцсийн орогнох газар нь Орос биш гэж таамаглаж байна.
Үүнийг батлах гэсэн мэт Эквадорын ерөнхий сайд Снөүдэнийг тус улсад орогнохоор хүсэлт гаргасан гэж мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )