Телевизийн реалити-шоуны од Ким Кардашьян охиноо өлгийдөн аваад удаагүй байгаа. Тэгвэл нөхөр рэп дуучин Канье Уэст 770 мянган ам.долларын үнэтэй гэрлэлтийн бөгж бэлэглэж, гэрлэх санал тавьжээ. Тэд ирэх есдүгээр сард Парист гэрлэх болсон аж. Реалити шоуны од сагсан бөмбөгч Крис Хамфрисаас гэрлэлтээ цуцлуулаад сар гаруй л хугацаа өнгөрч байгаа гэнэ. Ким эхний гэрлэлтээ олны хүртээл болгож, түүгээрээ багагүй мөнгө олж, шоу нэвтрүүлгээрээ хүртэл эрээгүй цацсан юм.
Тэгвэл энэ удаа Канье Уэст гэрлэлтээ реалити-шоуны бай болголгүй, ойр дотны хэдхэн хүний хүрээнд хийхийг хүсч буйгаа илэрхийлсэн байна. Харин реалити-шоугүйгээр амьдралаа төсөөлөхөд бэрх болчихсон Ким Кардашьян үүнд нь төдийлөн таатай хандахгүй байгаа бололтой.
Сэтгэгдэл ( 0 )