Өнгөрсөн даваа гарагт Италийн ерөнхий сайд асан Силвио Берлускониг насанд хүрээгүй биеэ үнэлэгчийг хүчирхийлсэн хэргээр 7 жилийн хорих ял оноожээ.
Шүүгчид түүнийг 2010 оны 5 –р сард хулгайн хэргээр шоронд хоригдож байсан бүжигчин Карима Эл Маруг шоронгоос суллах үедээ албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж насанд хүрээгүй охинтой 13 удаа сексийн харилцаанд орсон үйлдлийг нь тогтоосон байна.
Өдгөө 76 настай Берлускони нь 1994-2011 оны хооронд Италийн ерөнхий сайд байсан ба Италийн улс төрийн түүхэнд нэлээд шуугиан тарьсан хүн юм. Тэрээр хэдэн жилийн турш залилан, хээл хахууль, сексийн асуудлаар шуугиан тарьсан хэрэгт холбогдон Италийн шүүхээр хэд хэдэн удаа орж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )