Энэтхэгт усан галав юүлж байна гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 25

Энэтхэгийн хойд хэсэгт хүчтэй аадар бороо орсны улмаас байшин барилга нурсан төдийгүй 30 гаруй хүн амь насаа алджээ. Уттаркаши хотын 3 давхар барилга үерийн усанд туугдан нурж  40 гаруй хүн сураггүй алга болсон ба гамшгийн хэмжээ цаашид нэмэгдэх хандлагатай байна. Үерийн усны түвшин урьд жилүүдийнхээс их байгаа бөгөөд үзүүлж буй хохирол нь ч их байгаа аж. Нутгийн оршин суугчдын ихэнх нь буддын шашинтан бөгөөд тэд байгаль дэлхийтэйгээ буруу харьцсан учраас ийнхүү усан галав юүллээ хэмээн тайлбарлаж байгаа аж.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top