АНУ-ын Колорадо мужид амьдардаг хүйсээ солиулсан 6 настай Кой Матис шүүхэд ялалт байгуулжээ. Кой Матис эхээс төрөхдөө эрэгтэй байсан ч 4 настайдаа хүйс солиулах мэс засалд орж эмэгтэй болжээ. Түүнийг зургаан нас хүрч, сургуульд ороход нь багш нар нь эмэгтэй гэдгийг нь хүлээн зөвшөөрөөгүйгээс асуудал үүссэн байна. Ингээд охины гэр бүл энэ бүхэнд бухимдаж өнгөрсөн хоёрдугаар сард шүүхэд хандсан бөгөөд энэ хугацаанд охин сургуулиасаа гарч, гэртээ байх болжээ. Харин өчигдрийн шүүх хурлаар Eagleside бага сургуулийг хүүхдийг ялгаварлан гадуурхсан гэж үзэж, Кой Матисыг охидын ариун цэврийн өрөөнд оруулж байх үүрэг өгсөн байна.
Кой Матис 5 сартайгаасаа охидын тоглоомонд дурлах болсон бөгөөд мэдээ орсон цагаасаа хөвгүүдийн хувцас өмсөх дургүй болж өөрийгөө эмэгтэй гэж бодох болжээ. Тиймээс эмч нартай зөвлөсний эцэст эцэг эх нь түүнийг хүйс солих мэс засалд оруулсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
хүн төрлөхтөн галзуурчихаж 6 настны хүйсийг солиод байхдаа яахавдээ
tom bolood haramsval yaana