Их Британийн Эрүүл Мэнд, Асаргаа Сувилгааны Үндэсний Институтын профессор Стефан Пиллинг жирэмсэн эмэгтэйчүүдийг сэтгэл гутралаа засахын тулд төрөл бүрийн эм хэрэглэх нь эрсдэлтэй тул хэрэглэхгүй байхыг зөвлөв.
Эрдэмтдийн судалгаагаар зарим стрессийг эмчлэх эмийг жирэмсэн эхчүүд эхний сарууддаа хэрэглэвэл хүүхэд нь төрөхдөө зүрхний гажигтай төрөх эрсдэл өндөр байдаг болох нь тогтоогджээ.
BBC агентлагийн мэдээлснээр бол 100 хүүхэд тутмын 2 нь зүрхний гажигтай төрдөг гэнэ.
Харин профессор Стефан Пиллингийн үзэж байгаагаар хэрэв жирэмсэн эх эхний хэдэн сардаа сэтгэл гутрал засах эм хэрэглэвэл энэ тоо 4 болж нэг дахин нэмэгдэх болно гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )