Швецарийн онгоцноос 1,2 сая $ хулгайлагджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 26

Өнгөрсөн бямба гарагийн орой Швецарийн Цюрих хотоос Нью Иоркийн  JFK Олон Улсын Нисэх онгоцны буудалд буусан Swiss International Airlines компанийн нислэгийн үеэр 1,2 сая доллар хулгайд алдагдсаныг АНУ-ын Мөрдөн Шалгах төв байгууллага илрүүлжээ. 

АНУ-ын Мөрдөн Шалгах төв байгууллагын албаны ажилтан Жим Марголины мэдээлснээр бол энэ нислэг нь зорчигчид тээвэрлэхээс гадна мөн бэлэн мөнгө ачиж явсан ачааны тээвэр хамтдаа байсан ба хулгайлагдсан мөнгө нь дан 100 долларын дэвсгэртээр олдсон гэжээ. Банкны чингэлэгт ачсан бэлэн мөнгөнөөс алга болсон ба хулгай яг хэзээ болсон гэдэг нь тодорхой бус байна гэж албаныхан мэдээлж байна.

Харин бусад хуулийн ажилтан үүнийг Швецарийн банкнаас АНУ-д шилжүүлж байгаа мөнгө ба энэ нь Америкийн улсын нөөцөд харьяалагдах мөнгө байсан байж магадгүй гэж CNN-д мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top