Элбэгдорж авилга, хээл хахуультай тэмцэж дахин сонгуульд өрсөлдөж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 26

Bloomberg мэдээллийн сайтад Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ийнхүү бичсэн байна.  /Michael Kohn /

Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өөрийн бүрэн эрхт хугацаандаа авилга, хээл хахуултай тэмцэж байсан нь түүнийг энэ удаагийн сонгуульд өрсөлдөгч нарынхаа тэргүүнд байж дахин сонгогдох өндөр магадлалтай байна гэсэн таамаг төрүүлж байна.

Хэрэв тэрээр өнөөдрийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг ялбал Ардчилсан Нам 2016 он хүртэл Улсын Их хуралд олонхи байж, их хурлын гишүүд, ерөнхий сайдын байр суурьд хяналт тавих бүрэн эрхтэй болох юм. Ингэснээрээ Элбэгдорж гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжин зарим нэгэн хуулийн дутагдалтай талыг эргэн харах боломжтой болно. 

Монголын Бизнесийн Зөвлөлийн дарга Баянжаргалын Бямбасайхан “Хэрэв Элбэгдорж дахин сонгогдвол бизнесийнхэний хувьд улс төрд санаа зовох зүйлгүй байх ба Монголын эдийн засаг өсөх болно” гэж ярив.

Энэ оны эхний дөрвөн сард МАН-аас хяналт тавьж уул уурхай, хэвлэл мэдээлэл, банкны салбарын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хуулийг баталснаар гадаадын хөрөнгө оруулалт 37% хүртэл буурсан ба одоогийн ерөнхийлөгч Элбэгдорж гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж дахин сэргээхийг амлаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tuvaandorj(202.126.89.177) 2013 оны 06 сарын 26

kjl

0  |  0
zochin(68.24.131.166) 2013 оны 06 сарын 26

Mongolchuudaa arai donguur n ene elbeg yum bainaa.ene muu nadad taalagdahgui baigaa.daanc hene erhemiig davah huniig devshuuleeguid haramsaj baina.

0  |  0
zochin(68.24.131.166) 2013 оны 06 сарын 26

Elbegee sanaa chin zuv bolovch chinii shutej baigaa ardchilal dardan zamaar yavaagui yum shuu.bid busdiin tuulsan zovlong tuulj husen huleesen amidraldaa hurlee yu.

0  |  0
Top