Ц.Элбэгдорж: Ирэх дөрвөн жил их хөгжил дэвшлийг бүтээхэд шийдвэрлэх жилүүд болно

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 26

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр 11:45 цагт Орос III сургууль дээр байрлаж буй Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хэсгийн хороонд саналаа өгөв.

Тэрээр саналаа өгснийхөө дараа сэтгүүлчдэд хандаж “Өнөөдөр их сайхан өдөр байна. Иргэд, сонгогчид саналаа идэвхтэй өгч байгаад баярлалаа. Ялангуяа залуучууд, оюутнууд маш идэвхтэй оролцож байгаад баярлаж байна.
 
Ирэх дөрвөн жил Монгол Улсын хувьд их бүтээн байгуулалт, их хөгжил дэвшлийн суурийг тавих, их хөгжил дэвшлийг бүтээхэд шийдвэрлэх жилүүд болно гэдэгт итгэж байна.
 
Монгол түмний маань аз хийморь, буян заяа, ажил хөдөлмөр үргэлж өөдрөг байхыг хүсэн ерөөе. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(62.210.78.179) 2014 оны 06 сарын 20

Super jazzed about getting that knh-woow.

0  |  0
zochin(193.193.241.82) 2013 оны 06 сарын 26

Elbegdor Bat-erdene avargad sanalaa ogson yum baina

0  |  0
zochin(193.193.241.82) 2013 оны 06 сарын 26

Elbegdorj Bat-erdene avargad sanalaa ogson yum shigbaina

0  |  0
Top