Сонгуулийн санал авах үйл ажиллагаа орон даяар үргэлжилж байна. Сонгогч иргэдийн зүгээс зарим нэг асуудлаар гомдол гаргаж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл Чингэлтэй дүүрэг дэх 17-гийн буудлын тэнд нэр дэвшигчийн багийн хүмүүс 30 мянган төгрөг тарааж байна гэсэн яриаг зарим иргэд гаргаж байна. Гэхдээ энэ нь баттай бус эх сурвалжийн мэдээлэл гэдгийг тодотгоё. Магадгүй сонгогчдын сэтгэлзүйд нөлөөлөх гэсэн оролдлого байхыг үгүйсгэх аргагүй юм.
Сэтгэгдэл ( 0 )