Хятадын Синхау агентлаг: Монгол улсын ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 26

Хятадын Синхау агентлаг Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн талаар:

Өнөөдөр буюу лхагва гарагт Монгол улсад шинэ ерөнхийлөгчөө сонгох сонгуулийн санал хураалт одоогийн ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг дахин сонгогдох байх гэсэн олны түмний хүлээлттэйгээр эхэллээ.

Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд Элбэгдоржоос гадна Эрүүл Мэндийн сайд Нацагийн Удвал, сөрөг хүчний Монгол Ардын Намаас нэр дэвшигч Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ нар өрсөлдөж байгаа юм.

Нийт 1,85 сая гаруй хүн сонгуульд санал өгөх ёстой байгаа ба сонгуулийн санал хураалт лхагва гарагийн өглөөний 7:00 цагт эхэлж оройн 22:00 цагт дуусна.

Элбэгдорж нь одоогийн засгийн эрхэнд буй Ардчилсан Намаас сонгуульд нэр дэвшиж байгаа ба түүнийг Монголын Үндэсний Ардчилсан Нам, Иргэний Зориг Ногоон нам гэсэн 2 том нам дэмжиж байгаа билээ.

Харин Удвал МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хамгийн анхны эмэгтэй улс төрч болж байхад нэр дэвшигч Бат-Эрдэнэ нь малчдын дунд нэр алдар сайтай бөх хүн юм.

Сүүлийн 2 жилийн дотор Монгол улсын эдийн засаг 10%-иар өссөн үзүүлэлттэй байгаа нь Элбэгдоржийг сонгуульд дахин ялна гэсэн өргөн хүлээлт үүсгэж байна.

Сант Марал сангийн хийсэн судалгаагаар Монголчуудын 54% нь Элбэгдоржид саналаа өгөх магадлалтай байна.

Хэрэв аль нэг нэр дэвшигч нь 50%-аас дээш санал авахгүй тохиолдолд дахин сонгуулийг ирэх 7 –р сарын 10-нд явуулах юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч нь төрийн тэргүүн, Зэвсэгт Хүчний ерөнхий командлагч бөгөөд тус бүр 4 жилийн хугацаатай 2 удаа дараалан ерөнхийлөгчөөр томилогдон ажиллах ёстой гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top