Хятадад бослого гарч 27 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 27

Хятадын баруун захын Шинжян - Уйгурын мужид бослого гарч 27 хүн амиа алдсан ба тэдний 10-нь цагдаа нарын бууны суманд өртсөн гэж Синхуа мэдээллийн агентлагаас мэдээлжээ.

Бослого өнгөрсөн лхагва гарагийн өглөө Турпан хотод эхэлсэн ба хутга мэсээр зэвсэглэсэн хэсэг бүлэг хүмүүс орон нутгийн захиргааны байр болон цагдаагийн газарлуу дайрах үеэр цагдаа нар босогчид руу гал нээсэн байна.

Энэхүү бослого нь Хятадын Шинжян - Уйгурын лалын уйгур шашинтан болон Хятадын Хан бүлгийнхэний хооронд гарсан маргаан, зөрчилдөөнөөс үүсчээ.

Мэдээлэл хатуу хяналтанд байгаа тул бүс нутгийн байдлын талаар нарийн дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор байхгүй байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
naranbaatar(202.126.91.201) 2013 оны 06 сарын 27

uug ni bayrlamaar baiw ch mongol d hetsvv bid unuudur margaashdaa hvmvvsee tejeej huwtsaslaj chadaagvi bgaa shvvdee joohon hvleegeej bgaasai bid bvgdiig hiij chaddag bh heregtei bna tsagt hagartlaa bayrlay

0  |  0
бээжин(182.160.23.245) 2013 оны 06 сарын 27

бээжин хотын бараг ихэнхи дүүргүүд нь шинжаан уйгарууд амьдардаг шүү энэ бол хятадад аюул гэсэн үг

0  |  0
plaid(202.179.20.206) 2013 оны 06 сарын 27

china буюу шаазанд цуу гарч байна даа. цуу гарсан шаазан тэгээл хага үсэрдэг юмдаа

0  |  0
Laliud(213.166.199.66) 2013 оны 06 сарын 27

Za laluuud 1 ehleh yum bol ch tsaana ni garna daa . Hujaa nar mongold hvchee avsan deermiin bvleg 2 ch yavuuurgvi bolj bn daa

0  |  0
Top