Bloomberg: Авилгатай тэмцэж буй Монголын ерөнхийлөгч сонгуульд яллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 27

Ерөнхий сайд Алтанхуяг Ардчилсан Намаас нэр дэвшигч Элбэгдоржийг өчигдөр болсон сонгуульд 53%-ийн санал аван дахин сонгогдохоор боллоо гэж өнөөдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.

Үндэсний бөхийн аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 40-42%-ийн санал авч Эрүүл Мэндийн сайд Нацагийн Удвал саналын тоогоороо гуравдугаарт орлоо хэмээн тус улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлэв.

Элбэгдорж ялснаар Ардчилсан Нам 2016 он хүртэл улс төрийн гол тулгуур нам болохыг баталгаажуулж байгаа юм. Тус улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, Улаанбаатар хотын дарга болон Их хурлын гишүүдийн ихэнх нь Ардчилсан Намын гишүүд билээ. Сөрөг хүчин цөөхөн байгаа нь эдийн засгийн өсөлтийг цаашид үргэлжлүүлэн барихад шаардлагатай хууль тогтоомжийг батлахад эерэгээр нөлөөлөх магадлалтай юм.

Ерөнхий сайд Алтанхуяг өчигдөр “Монгол Улсын Их хурал, Монголын засгийн газар, Монголын ерөнхийлөгч цаашид нэг баг болон ажиллах болно. Бид монголын ард түмний амьдралыг сайжруулж авилга, хээл хахуулийг арилгахын төлөө ажиллана” гэж хэлэв.

Ардчилсан Намын гишүүд сонгуулийн дүнг хүлээн байрлаж байсан зочид буудалд сонгуулийн дүн тодорхой болох үеэр ялалтаа зарлаж сайд нар, намын албаны хүмүүс, дэмжигчид бие биедээ баяр хүргэлээ.

Өмнөх сонгуулиудаас ялгаатай тал нь энэ удаагийн сонгуульд засгийн газраас сонгуулийн өмнөх 3 өдрөөс эхлэн согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон явдал байсан юм.

Их Хурлын дарга Чимэдийн Сайханбилэг өнөөдөр 11:40 цагт Улаанбаатар хотын төв талбай дээр Элбэгдорж үг хэлэхээр болсон гэж зарлав.


/Мэдээллийг бичсэн Bloomberg-ын сэтгүүлч Майкл Кон/

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.160.7.109) 2013 оны 06 сарын 27

NAMAA 2 HUVAACHJ YALAGDCHIHAAD ENKHTUVSHIN OLON YUM YARIJ BAIHIIN OROND ODOO NAMIIN DARGAA UGUU. HURELSHUKH BATBOLD NAR BURUUTAN BOLOHOOS ADILHAN ULS TUR HIIJ AN-D BURUUGAA TOHOOD YAHAV DEE.

0  |  0
Top