Францын 2 эмэгтэй, Германы 1 эмэгтэй феминистийг Тунисд олон нийтийг буруу зүйлд уруу татсан, өдөөн хатгасан хэргээр 6 сарын 12-нд 4 сарын хорих ял оноосон билээ.
Жозефин, Паулин, Маргурит нар 5 сарын 19-нд Тунисд лалын шашинтныг эсэргүүцэн тэмцэж байгаад баригдсан феминист Амина Сбоуг дэмжиж эсэргүүцэл үзүүлж байгаад ийнхүү баригдан хоригдсон байна.
Харин өнгөрсөн лхагва гарагт Тунисийн шүүх 3 феминистийн хэргийг дахин хянаж үзээд суллах шийдвэр гаргажээ.
Эдгээр феминистүүдийн өмгөөлөгч Associated Press агентлагт эмэгтэйчүүдийг яаралтай суллахаар болсон ба аль болох яаралтай Тунис улсаас гарах ёстой гэж хэлэв.
Фемэн нэртэй үндэсний феминист хөдөлгөөн нь 2008 онд анх Украйнд үүсгэн байгуулагдсан ба эмэгтэйчүүдийн асуудлыг шийдвэрлэх талаар голдуу жагсаал цуглаан хийдэг байна. Харин сүүлийн үед энэ бүлгийнхэн шашин, үндэстэн, олон улсын асуудлыг хамарсан төрөл бүрийн асуудлаар дэлхий нийтээрээ эсэргүүцэн тэмцэхийг уриалдаг болжээ.
Сэтгэгдэл ( 0 )