Мексикийн иргэн Мануела Хернандез гэх 100 настай эмээ өнгөрсөн бямба гарагт бага сургуулиа төгсч, үнэмлэхээ авчээ. Ийнхүү сурахад хүн хэзээ ч оройтохгүй гэдгийн олон нийтэд харуулсан байна. Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхийн өмнөх жил буюу 1913 оны зургаадугаар сард Мексикт төрсөн тэрээр ядуу гэр бүлдээ туслахын тулд бага сургуулиа орхижээ. Ингээд боловсрол эзэмшихийг хүссэн эмээ 99 настайгаасаа ач, зээ нарынхаа тусламжаар бага сургуульд сурч эхэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )