Америкийн бизнесменийг Хятадад хорьжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 27

Өнгөрсөн баасан гарагт Бээжингийн Хуайроу үйлдвэрийн эзэн Америкийн иргэн ноён Старнесийг ажилчид нь үйлдвэрийн байрандаа байх үеэр бүх гарцыг нь хааж түгжсэн ба орой унтах гэхэд нь хаалга цонхыг нь цохин унтуулалгүй хорьсон байна.

Үйлдвэрийн ажилчид үүнийг тайлбарлахдаа сүүлийн 2 сар цалингаа өгөөгүй шалтгаанаар ингэсэн гэж байгаа боловч орон нутгийн хөдөлмөрийн асуудал хариуцсан ажилтан Чу Ликсиан үйлдвэрээ хааж ажилчдыг тэтгэмжгүй орхих байх гэсэн үйлдвэрийн ажилчдын болгоомжлолоос болж ийм асуудал үүссэн гэж хэвлэлийнхэнд мэдээлжээ.

Гэвч энэ маргаан нь дараа өдрийн өглөө гэхэд үйлдвэрийн удирдлага болон ажилчдын хоёр талын сэтгэл ханамжтайгаар асуудлыг шийдэн ноён Старнесийг сулласнаар өндөрлөсөн байна.

Хятадад бизнес эрхлэхэд хэдий ашигтай ч урхи, занга, хүндрэл их байдаг гэдгийг харуулсан явдал болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top