Германы Вольфсбург хотын Volkswagen Группын автомашины үйлдвэрийн автомашины музейг танилцуулж байна.
Энд худалдан авагчид тус компаниас үйлдвэрлэж байгаа сүүлийн үеийн шинэ автомашиныг сонгож авах боломжтой ба мөн кино театр байдаг гэнэ.
Энэ музейн хамгийн сонирхол татсан хэсэг нь үйлдвэрээс дөнгөж шинээр гарч байгаа машиныг худалдан авагчдад зориулж байрлуулдаг 2 том автомашины цамхаг юм.
Цамхаг бүр нь 60 метрийн өндөртэй ба тус бүрдээ 400 машин тавих багтаамжтай гэнэ. Энэхүү цамхаг нь үйлдвэртэйгээ шууд холбоотой газрын гүнд 700 метрт байрласан ба машин өргөгч конвейрийн тусламжтайгаар машинуудыг цамхагт байрлуулдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )