Жастин Биберийн сармагчин Германы зоо паркад үлдэв

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 28

Дуучин Жастин Биберийн сармагчин Германы гаалийнханд хураагджээ.

Тэрээр өнгөрсөн 3-р сард Европын орнуудаар тоглолт хийж явахдаа сармагчингаа авч явсан ба Германы хил нэвтрэх үеэр түүний сармагчинд ямар нэгэн бичиг баримт байхгүй байсан тул гаалийнхан хураан авчээ.

Одоо бяцхан сармагчин Малиг Германы Ханновер хотын ойролцоо байдаг Сэрэнгэти зоо паркад түүний ижил Капучин төрлийн  6 сармагчны хамт байрлуулжээ. Эдгээр 6 сармагчингийн 3 нь эм, 3 нь эр ба тэдний зөвхөн нэг нь Малугийн ойролцоо насных гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top