Японы Цукуба хотын Рикон Биологийн Нөөцийн Институтын хэсэг эрдэмтэд нэг дусал цуснаас хулгана гаргаж авчээ.
Байнгын эргэлтэнд байдаг цусны эсүүд донор хулганы биеийн сүүл хэсгээс эхлэн биенд цуглардаг ба түүнийг шинэ хулгана гаргаж авахад ашигладаг гэж тус институтын ажилтан мэдээлсэн байна.
Энэ эсийг суулгасан эм хулгана энгийн хугацаанд амьдарч шинэ зулзага гаргах боломжтой гэж судлаачид хэлэв.
Энэ институтын эрдэмтэд одоогоор нэг донор хулганаас 600 гаруй генийн хуулбарыг гаргаж авчээ.
Хулганыг донорын эс болох тунгалагийн шингэнээс гаргадаг цусны цагаан эс, элэг, мөн яснаас гаргаж авсан эс зэргээс клондож шинээр гаргаж авах боломжтой байдаг гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )