“Pussycat Dolls” хамтлагийн ахлагч асан 34 настай дуучин Николь Шерзингер "Formula 1"-ийн нисгэгч Льюс Хэмилтонтой үерхээд даруй таван жилийн нүүрийг үзжээ. Өнгөрсөн хугацаанд хамтдаа амьдарч байсан хосууд ганцхан удаа салсныг эс тооцвол, тэд олны хайр хүндлэлийг хүлээсэн үлгэр жишээч байдлаа өнөө хэр нь алдаагүй яваа. Хэдийгээр үзэсгэлэнт бүсгүй Николь Шерзингер хайртай залуутайгаа гэрлэх хүсэлтээ хэвлэлээр дамжуулан илэрхийлж байсан ч, Льюс Хэмилтон “Нас залуу байна, одоогоор гэр бүлтэй болоход эртдэнэ” хэмээн ярьж урмыг нь хугалсан удаатай. Түүний дараа дуучин бүсгүйн аав нэрт тамирчныг хүргэнээ болгоход бэлэн буйгаа мэдэгдсэн ч Льюс бас л тоогоогүй.
Тэгвэл энэ удаа тэр бодлоо өөрчилж, удтал хүлээсэн сүйн бөгжийг нь Николь Шерзингерт зүүлгэхээр шийджээ. Энэ тухайгаа тамирчин залуу саяхан "The Sun" сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан бөгөөд найз бүсгүйдээ удахгүй болох “British Grand Prix” уралдааны үеэр гэрлэх санал тавихаар төлөвлөж байгаа гэнэ.
”Бид хамтдаа таван жилиийн хугацааг өнгөрүүлсэн. Энэ бол хүний амьдралын багагүй хугацаа. Тиймээс бид ирэх жилээс өмнө гэрлэх байх” хэмээн “Formula-1”-ийн тамирчин ярьсан аж.
Сэтгэгдэл ( 0 )