Ширүүн борооны улмаас найман хүн амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 01

Өвөр Монголын Ордос хотын нутгаар их хэмжээний ширүүн бороо орсны улмаас зарим мужууд үерт автаад байгаа билээ. Мөн ойрын өдрүүдэд БНХАУ-д орсон ширүүн борооноор нийтдээ 14 хүн амиа алдаж, олон арван хүн сураггүй болсон тухай “Сяньхуа” агентлаг мэдээллээ.

Өчигдөр Ордосын зарим хэсэгт мөндөр, бороо хамт орж тус хотод найман хүн амиа алдаж, нэг хүн сураггүй болсон байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ширүүн бороо Хятадын хойд хэсгийн нутгаар маргааш хүртэл үргэлжилнэ гэжээ.  Эрх баригчид орон нутгийн удирдлагуудад хяналтыг сайжруулж, шаардлагатай бол аюултай бүсээс оршин суугчдыг цаг тухайд нүүлгэн шилжүүлэхэд бэлэн байж анхаарал сэрэмжтэй ажиллахыг даалгасан бөгөөд зарим бүс нутгуудад загасчлахыг хориглож, цөөн тооны боомтыг хаасан байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top