Исламын шашинтай охидыг буудан хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 01

Пакистаны хойд нутгийн Гилгит районы Чилас тосгоны исламын шашинтай Нур Басра, Нур Шеза хэмээх эгч дүү охид бороо орж байх үед барууны хувцас өмсөн бүжиглэж буй бичлэг тус улсын интернэтэд тавигджээ. Гэвч өчигдөр исламын шашны хатуу дэг жаягийг баримталдаг тус нутгийн зэвсэглэсэн таван этгээд 15, 16 настай эгч дүүсийн гэрт дайран орж тэднийг буудан хөнөөжээ. Орон нутгийн цагдаагийнхан эл хэргийг шалгаж эхэлсэн ч шашны хатуу ёс жаягийг зөрчсөн охидыг хөнөөсөн этгээдүүд олдоно гэдэг бэрхшээлтэй байна. Учир нь Пакистаны орон нутгийн эрх баригчид шашны ёсоо хамгаалах талаар онцгой анхаардаг.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн эрхийн байгууллага “Аурат” сангийн тогтоосноор тус улсад жилд дунджаар 1000 орчим эмэгтэй амиа алддаг. Тэднийг исламын шашны хатуу ёс жаягийн зөрчсөнийх нь төлөө хөнөөдөг болох нь тогтоогджээ.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
islam(202.126.89.177) 2013 оны 07 сарын 01

laluud neeree L.A.LA.R yumaa

0  |  0
Top